Монгол, Япон нисэх буудлын өргөтгөл, виз, ЭЗТХ-ийн худалдааг хэлэлцэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэгитэй уулзаж, парламент хоорондын солилцоог тогтмолжуулахыг дэмжлээ. Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлийн саналыг хэлэлцсэн бөгөөд зарчмын тохиролцоонд хүрснийг УИХ-ын мэдээнд дурджээ. Монголын тал богино хугацааны зорчигчдыг визээс чөлөөлөх хүсэлт тавьж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн экспортын боломж хангалтгүй ашиглагдаж байгааг хөндөв. Японд 21 мянга гаруй монгол иргэн сурч, ажиллаж, амьдардаг гэж мэдээлсэн байна.