Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинээр томилогдсон суурин төлөөлөгч Жон Жухюн Жонтой уулзлаа. Сайд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, хот, хөдөөгийн ялгааг багасгах, багшийн хөгжлийг дэмжих, сургуулийн удирдлага, үнэлгээг шинэчлэх болон цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлыг танилцуулав.
Талууд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол, ерөнхий боловсролын шинжлэх ухаан, технологийн сургалтын орчин, сургууль, дотуур байр дахь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, суралцагчдыг хамгаалах тогтолцооны талаар ярилцжээ. Монголын тал есдүгээр сард 130 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг эцэслэн байгуулах хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж
- MONTSAME News Agency 2026.08.12