Гадаад харилцааны сайд, UNCCD-ийн COP17-ын Ерөнхийлөгчөөр томилогдох Б.Батцэцэг Египетийн Усны нөөц, усалгааны сайд Хани Севиламтай наймдугаар сарын 12-нд утсаар ярив. Хани Севилам Улаанбаатарын бага хуралд Египетийн төлөөлөгчдийг ахална.

Сайд нар ус, ган, газрын доройтлын уялдаатай асуудлаар үр дүнтэй хэлэлцээ явуулж, бодит шийдвэр гаргахад хамтран ажиллах талаар санал солилцов. Б.Батцэцэг талуудын байр суурийг ойртуулахад Египетийн оролцоо чухал болохыг тэмдэглээд, тус улс COP18-ыг зохион байгуулах болсонд баяр хүргэлээ. Улаанбаатар болон Египетэд болох хоёр хурлын залгамж холбоо нь конвенцын хэрэгжилтийг ахиулахад чухал гэж талууд үзэв.

Эх сурвалж

  1. MONTSAME News Agency 2026.08.13