Монгол Улс, Буриад худалдаа, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцэв
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Буриадын тэргүүн Алексей Цыденовтой уулзаж, хил орчмын худалдаа, тээвэр, бизнесийн хамтын ажиллагааг хэлэлцлээ. Монголын тал 367 төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээр болон Сүхбаатар–Наушки, Алтанбулаг–Хиагт боомтын ач холбогдлыг онцлов. Мөн Багануур, Шарын голын нүүрсийг нийлүүлэх боломжийг хөндөв. Буриадын тал Монголоос мах, ноолуур импортлох, мэдээллийн технологийн “Сургууль 21” төсөлд хамтрах сонирхлоо илэрхийлжээ.