Засгийн газар Алтанширээ суманд хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд нэмэлт эрх зүй, хамгаалалтын арга хэмжээ баталлаа. Үйлдвэр, ус хангамжийн байгууламж, түүхий тос дамжуулах хоолойн цогцолборыг Дотоодын цэргийн хамгаалалтад авч, төслийн талбайг үйлдвэр, технологийн паркийн дэглэмээр хөгжүүлнэ.
Эхний 10 жил газрын төлбөр, таван жил үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөхөөр болжээ. Монголд үйлдвэрлэдэггүй шаардлага хангасан импортын барааны гааль, НӨАТ-ын төлбөрийг дөрвөн жил хүртэл хойшлуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх боломж бүрдэнэ. Техникийн дүгнэлт, паркийн хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ, улсын тусгай хэрэгцээний газрын шийдвэр, зөвшөөрлийг үе шаттай гаргах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Эх сурвалж
- MONTSAME News Agency 2026.08.19