НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 наймдугаар сарын 17–28-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх 600 сайн дурын ажилтан сургалтаа дуусгалаа. Сургалтыг НҮБ-ын Сайн дурынхан хөтөлбөр, Монголын Улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон COP17-ын Үндэсний хорооны ажлын хэсэг хамтран зохион байгуулжээ.
Сайн дурын ажилтнууд ажиллах орчин, цэг, үүрэг хариуцлага, хурлын логистик зохион байгуулалтын талаар мэдээлэл авсан байна. Тэд олон нийтэд нээлттэй Ногоон бүс, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн Цэнхэр бүс, албан зочид буудлууд болон тээврийн үйлчилгээ гэсэн дөрвөн үндсэн чиглэлд хуваарилагдан ажиллана.
Эх сурвалж
- MONTSAME News Agency 2026.08.13