НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Товчоо наймдугаар сарын 18-нд Улаанбаатар хотноо анхны хурлаа хийлээ. Хурлаар бага хурлын удирдлага, зөвшилцөлд хүрэх арга зам болон энэ удаагийн чуулганаас цааш үргэлжлэх хамтын ажиллагааг хэлэлцэв.
Товчооны дэд ерөнхийлөгчөөр Кот-д'Ивуар, Камерун, Күүкийн арлууд, Бразил, Сент-Винсент ба Гренадин, Франц, Швейцарын төлөөлөгчид ажиллаж байна. Нэгдсэн хороо, Шинжлэх ухаан, технологийн хороо, Конвенцын хэрэгжилтийг хянан үзэх хорооноос явцын мэдээлэл танилцуулжээ. Газрын доройтол, ган, шинжлэх ухаан, техникийн асуудал, ирээдүйн хамтын ажиллагааг хэлэлцэж, Монгол Улс даргалагч орны хувьд тэгш оролцоо, нээлттэй, хүртээмжтэй, зөвшилцөлд суурилсан, бодит үр дүнд чиглэсэн шийдвэрийг дэмжихээ илэрхийлэв.
Эх сурвалж
- MONTSAME News Agency 2026.08.19