Засгийн газар үндэсний хороо, комисс, зөвлөлийн бүрэлдэхүүнийг зохицуулсан тогтоолд нэмэлт оруулж, Хиймэл оюуны үндэсний зөвлөл байгуулав. Ерөнхий сайд Н.Учрал зөвлөлийг тэргүүлж, цахим хөгжил болон боловсролын асуудал хариуцсан сайд нар дэд даргаар ажиллана.
Зөвлөл нь яамдын бодлогыг уялдуулж, мэргэжлийн холбоо, технологийн салбарын төлөөлөлтэй хамтран ажиллах чиг үүрэгтэй. “Алсын хараа-2050” болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт их өгөгдөл, хиймэл оюуны 30 гаруй арга хэмжээ багтсан. Гэвч Oxford Insights-ийн 2024 оны төрийн хиймэл оюуны бэлэн байдлын индексээр Монгол Улс 188 орноос 98-д эрэмбэлэгдэж, стратегийн төлөвлөлтийн үзүүлэлтэд тэг оноо авсныг үндэсний стратеги боловсруулах шаардлагын үндэслэл болгожээ.
Эх сурвалж
- MONTSAME News Agency 2026.08.12