Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн салбар төмөр замын эхний 87 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дуусах шатандаа оржээ. Уг хэсэг Улаанбаатарын Багахангай дүүргээс эхэлж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар баруун тийш үргэлжилнэ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн талбайд ажиллаж, хайрга чигжих, замын нягтрал, дээд бүтцийн суурь болон ашиглалтад бэлтгэх эцсийн шатны ажлуудыг шалгасан байна. Хариуцсан үндсэн ажлаа дуусгасан компаниуд техник, хүн хүчээ дараагийн хэсгүүдэд шилжүүлж эхэлсэн бөгөөд эхний хэсгийн чанарын хяналт, хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байна.

Эх сурвалж

  1. Өдрийн сонин (DNN.mn) 2026.08.10